СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-09

Ц.Билэгтсайхан: Манай улсад омикроны шинэ дэд хувилбараар зургаан хүн халдварласан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн хувилбар, томуу томуу төст өвчний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:

-ДЭМБ-аас Covid-19 цар тахлын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа арван улсыг зарладаг. Энэ жагсаалтын нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, гуравдугаарт Хятад, долоодугаарт ОХУ байна. Манай улстай хамгийн ойр харилцаатай орнуудад цар тахлын дэд хувилбарын тархалт өндөр байна. Олон улсад коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсээр байна.  Манай улсын хувьд өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж байв. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. PCR-ын шинжилгээгээр эерэг хариу гарсан 349 хүн эмчлэгдэж байгаагаас 255 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. . Манай улсад омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн. 

BF 7 хэв шинжээр 72 настай эрэгтэй хүн өвчилсөн. Энэ хүн БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Зочид буудалд тусгаарлагдан, эмчлүүлж байна.

BQ 1.2 шинж оношлогдсон таван хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд дундаж нас 58.2. Эдгээр хүмүүсийн 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн халдварлаж, хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ хүмүүст халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж илэрч байна. Хоёр нь эмнэлэгт, бусад нь гэрийн хяналтад байна.

BF 7-1 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн. BQ 1.2 хувилбар Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

Омикроны шинэ хувилбарууд тодорхойлогдож, томуугийн нөхцөл байдал амаргүй байна. Covid-19 болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг. Халдварлах зам нь нэг тул авах хариу арга хэмээ ижил гэсэн үг.

Иймд иргэд та бүхэн амны хаалт зүүж, агаар сэлгэлт, хүн хоорондын зайгаа барих, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг энгийн дадал хэвшлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-2022 оны аравдугаар сараас 11-р сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийгээд байна. Вакцинжуулалтыг цэцэрлэг, сургууль дээр түр цэг байгуулж томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр давхар дархлаажуулалт хийгдэж байна. .

Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрлэгдсэн 4 цэнтэй А хүрээний 2, Б хүрээний 2 вирусийн омгийг агуулсан вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 21 аймаг, бүх дүүрэгт вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндйн төвүүдэд хүргүүлсэн.

Цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлийг нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцинжуулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би
2 жилийн өмнө
202.126.90.118

Өвчин рекламдаж мөнгө хийдэг яамтай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.