Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын түрэмгийллийг зогсоохгүй бол дэлхийн уур амьсгалын хямралыг даван туулах боломжгүй гэж мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Египетэд болсон "Cop27" дээд хэмжээний уулзалтад цахимаар үг хэлэхдээ "Энх тайвангүйгээр цаг уурын үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй. Оросын түрэмгийллээс үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас олон арван улс орон нүүрсний хэрэглээгээ сэргээхэд хүрсэн" гэж тэмдэглэсэн байна.
Түүнчлэн, Украин дахь дайн нь зөвхөн нэг улсын биш, дэлхий дахины асуудал гэдгийг ноён Зеленский онцлоод "Дайны улмаас дэлхий даяар хүнсний хурц хямрал үүссэн ба энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж зовж шаналж буй хүмүүст хамгийн ихээр нөлөөлж байгаа" хэмээжээ. Тэрээр мөн Оросын түрэмгийлэгчид сүүлийн зургаан сар хүрэхгүй хугацаанд Украины хоёр сая га ой модыг устгасан гэдгийг хэлсэн байна.
Шарм-эль-Шейх хотод өрнөж буй тус арга хэмжээнд төр, засгийн 100 гаруй тэргүүн болон 45 мянган төлөөлөгч цуглараад байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоогүй юм. "Cop27" дээд хэмжээний уулзалтын хүрээнд ядуу буурай орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс нөлөөг даван туулахын тулд хөгжингүй орнуудаас илүү их санхүүгийн тусламж хүсэж байгаа ба хэлэлцээр ирэх хоёр долоо хоногийн турш үргэлжилж, тохиролцоонд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөрөө дайнаа дуусгаач.энэ тэндээс тусламж гуйхаа болиочдээ тэнэг
Oorsdoo buuj ogood dainaa z0gsoo orsin hil deer baahan zewseg toiruulchihaad yasan bilee dee
Ард түмнээ зовлонд унагаасан хогийн алиалагч
Өөрөө орон нутагтаа хийж байгаа дайнаа зогсоогооч ард иргэдийг зовоож дууслаа. Үнэн тэнэг нөхөр юмаа
Өөрөө буулт хийж дайнаа зогсоохгүй бол орос буулт хийнэ гэж байх ч үгүй . Одоо Украйнчууд Зеленскийг устгахаас өөр гарцгүй болж байх шиг байна