СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-09

“Монголын олон суваг дамжуулагчдын холбоо” ШӨХТГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын болон бусад бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх бодлогын шинж чанартай үйл ажиллагаа хэрэгжүүлэх, тус чиглэлийн мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо”-ний Удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нар гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд олон суваг дамжуулах үйлчилгээнд хамрагдаж буй нийт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үнэ тарифийн аргачлал, үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч үйлчилгээ эрхлэгч хоорондын харилцааг зах зээлийн өртөгт суурилсан, хэрэглэгч төвтэй тогтолцоог бий болгох, бэхжүүлэх, сайжруулахад хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.