Археологичид ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Цахар Баруун гарын дунд хошууны нутаг дэвсгэрээс шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрыг илрүүлсэн талаар тус хошууны Соёл аялал жуулчлалын товчоо мэдээлжээ.
Цахар Баруун гарын дунд хошууны нутаг дэвсгэрээс илрүүлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт нь одоогоос 6000 гаруй жилийн өмнөх Яншаогийн соёлын дурсгалт газар гэж эрдэмдэд эхний шинжилгээгээр нотлоод байна.
Энэхүү илрүүлэлт нь тус хошууны нутаг дэвсгэрээс олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн хоёрдахь дурсгалт газар аж.
Шинээр илрүүлсэн дурсгалт газар нь тус хошууны Хулан суманд орших ба нутгийн малчид хачин дүрс бүхий чулуу энд тэндгүй байхыг анх олж харсан аж. Дараа нь археологичид тэдгээр хачин дүрс бүхий чулуунууд нь чулуун бүтэц бүхий хагалах хэрэгсэл, нунтаглах хавтан, хутга болон бусад чулуун багаж болохыг олж тогтоожээ.
Улаанцав аймгийн Цахар Баруун гарын дунд хошууны Соёл аялал жуулчлалын товчооны Лю Шюфэний хэлж буйгаар энэхүү илрүүлэлт нь ӨМӨЗО-ны дунд биеэр орших шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрын тархалтыг судлахад үнэтэй хувь нэмэр оруулна.
Мөн Яншаогийн соёлын дурсгалыг түүхэн бодит материалаар баяжуулж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.