Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаан өчигдөр /2022:11:08/ оройны 17:00 цагт хуралдаж, аймаг Засаг даргын асуудлыг хэлэлцэн баталлаа.
Олон өдөр хойшлогдсон ээлжит бус 9-р хуралдаанаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах тогтоол гаргажээ.
Хайрхан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ванчингийн Мөнхбат нь 1978 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль, 1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.
2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга, 2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга, 2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Багийн засаг дарга аймаг удирдахаар тэгээд одоо мундаг гэсэн үг үү
Улсын сургуульд тэнцээгүй таваришь