СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хүн тээвэр хийж байсан автобус мөргөлджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өчигдөр орой 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллалаа.

Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэдийг гаргажээ.

Ойрын өдрүүдэд орсон цасны улмаас замын зорчих хэсэг тодорхой хэмжээнд хальтиргаа гулгаатайтай байгаа тул үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гэрэлтод
2 жилийн өмнө
202.55.188.43

хэн хоёр яаган машин мөргөлдсөн вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.