СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

МАН-ын бага хурал ирэх сарын 06-нд болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар намын бага хурлын товыг хэлэлцэж ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар товложээ

Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэлхийн социнтерний дэд даргад УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил гишүүнийг дэвшүүлэх асуудал болон МАН-ын гадаад харилцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ удаагийн хурлаар Боомт хариуцсан сайд болон УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэх товтой байсан ч хэлэлцсэнгүй. 

Учир нь жил бүрийн 11 дүгээр сарын 15-нд багтааж ирэх оны улсын төсөв батлах хуультай. Хэмнэгдсэн төсвөөс болж тэртээ тэргүй "гал гарч" магадгүй байхад томилгоо хийх нь буруу хэмээн үзэж, төсөв батлагдсаны дараа дээрх томилгоог хэлэлцэнэ хэмээн хойшлуулсан аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.