СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-08

Б.Болор-Эрдэнэ дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр суурь шүүмжлэл дагуулсан.Тэрбээр уг үйлдэлдээ уучлалт гуйж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгджээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ:

-NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.

Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.

Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технилоги, авлигажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ.

Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугшсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй.

Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед Та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.

Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. . Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ.

Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.

Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн Та бүхэнд баярлалаа" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наранцэцэг
1 жилийн өмнө
103.43.118.82

Зоригтой, шулуун, шудрага шийдвэрийг чинь талархаж, хүндэтгэж байна. Гэхдээ чиний суудалд чамаас өөр хүн очиж, чиний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зөв зарчмыг чинь үргэлжүүлэхвий гэсэн айдас намайг эзэмдээд байна. Ингэж бодохоор чиний шийдвэр гуниг дагуулж байна...

Иргэн
1 жилийн өмнө
103.161.242.153

Улс орондоо гай тарьчихаад өөрийгөө өмөөрөөд байгаа юмуу Монгол чамаар дутахгүй

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.230

Itgeheergui hurdan tsahimdaj baigaa ni ene saidtsi holbootoi ym baina shdaa I mongoliiag hiij agentlagaa yam bolgojoos iluu yahaw dee uldsen amjilti ni ymar neg hun net deeree bolgoj geed baigaa ymu

О Баярсайхан
1 жилийн өмнө
66.181.161.92

Энэ маш зөвөөр жинхэнэ эх оронч үзэл бодол хувиа хичээсэн шуналтай төрд байдаг гарууд залуу үеээ дэмжихийн оронд 1жилийн өмнөх үгийн алдаанд дөрөөлж нулимахын оронд дэмжиэ алдааг нь засаад юутай сайханбэ

Зочин
9 сарын өмнө
103.254.123.97

2

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.