СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-08

УИХ-аас баталсан хуулиудыг мягмар гараг бүр танилцуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд Парламентаас баталсан хуулиудыг УИХ-аас долоо хоног бүрийн мягмар гарагт танилцуулж байхаар шийдвэрлэсэн гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Анхны арга хэмжээнд  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам шинээр батлагдсан  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиудыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Иргэд, олон нийтийн хувьд УИХ-аас батлагдсан хуулиуд болон хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авахын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд D-Parliament цахим системээр дамжуулан оролцож, санал бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.