Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.