СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-08

Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан. Ингэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Н.Энхболд нарын санал хуралдаанд оролцсон 12 гишүүний ес буюу гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсанаар төслийн 1 дүгээр зүйлийг “Сумын болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөн тусгахаар болж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

баяраа
1 жилийн өмнө
192.82.78.184

баянзүрх дүүрэг.схд ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа тэтгэмж өгмөөр юм.1 хүн 3-4 хүний ажил хийж байна.яг дээр дурьдсан газруудын ачаалал бага шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.