МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын II бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтжээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар энэ талаар дараах тайлбарыг өгөв.
МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар:
- МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд 30 дугаар их хурлаа хуралдуулж, тогтоолуудыг баталсан. Яг нэг жилийн ой буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын бага хурлын хоёрдугаар хуралдааныг зохион байгуулахаар тогтлоо.
Хуралдаанаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн улстөрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын нэг жилийн тайлан үйл ажиллагаа, Хяналтын хорооны мэдээлэл орно. УИХ-ын дарга Г.Занданшатарын ирэх жил хийх эрх зүйн шинэчлэлийн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.
Сая товлосон хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ороогүй. Гэхдээ бага хурал хуралдахдаа хэлэлцэх асуудлаа өөрчлөөд оруулж болно. Шийдвэрлэх эрх нь бага хуралд бий. Бага хурал хуралдаж байж, шийднэ.
Хяналтын байгууллага гурваас дөрвөн удаа хуралдсан. Хөгжлийн Банктай нэр холбогдоод буй гишүүдээс холбогдох тайлбар мэдээлэл авсан. Хяналтын байгууллага бол улс төрийн хариуцлага хүлээлгэнэ. Гэм бурууг тогтоодоггүй. Иргэний, эрүүгийн хариуцлага тооцдог байгууллага биш. Хууль хяналтын байгууллагын Хөгжлийн Банканд хандаж буй хандлагыг анхааралтай ажиглаж байна.
Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмээр УИХ-д дахиж дэвших нь байтугай намдаа ч албан тушаал авах эрхгүй болно гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.