СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-08

Ц.Эрдэмбилэг: Анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээмжтэй үзүүлэхэд ӨЭМТ-ийн үүрэг чухал ​​​​​​​

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн Хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-иуд хамтран "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшил гаргая" сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Ж.Нарангэрэл, Монголын Өрхийн анагаах ухааны ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Ариунзаяа болон 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй 200 гаруй нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг илтгэлдээ цар тахалтай тэмцэх , эрт илрүүлэг үзлэг, оношилгоог хийхэд 500.000 хүнийг хамруулахад Өрхийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.

Тэрээр "Хүн амын 70 гаруй хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргая уриатай зөвлөгөөнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа нэг доллар хожим нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 орчим долларыг хэмнэж чадна гэсэн тооцоолол бий. Тиймээс анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээмжтэй үзүүлэх, цаашдаа аливаа өвчин эмгэгийг туссан хойно нь арга хэмжээ авах биш урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах ёстой юм. Анхан шатны эмнэлгүүдийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг ажилд авах, цалин урамшууллыг нэмэх боломж нэмэгдсэн. Зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг бид цаашид бодлогод тусган ажиллана." гэдгийг онцоллоо.

Анхан шатны санхүүжилтийг Засгийн газраас 2022 оны 2 улирлаас нэмэгдүүлсэн ба эмч ажилчдын тоо 29 хувиар цалин 33 хувиар нэмэгдээд байна гэлээ

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.