"Орост сургууль төгссөн ахмадууд улс орны хөгжилд саад тогтгор учруулдаг" гэх утгатай зүйл ярьсан Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ /Обуна/-ий талаар сүүлийн хэд хоногт цахим орчинд шүүмжлэл өрнөөд байгаа. Энэ талаар болон "улны айл"-уудын талаар сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байр сууриа дахин илэрхийлжээ.
Тэрбээр,
-Хэдэн өдөр Цахим хөгжлийн дэд сайд эмэгтэйг сошиалаар урж тасдах шахаж байна. Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг цаг иржээ. Ж.Соронзон захирал, Ж.Энхцэцэг эмч ч золиос болсон.
Үнийн өсөлтөд ард түмэн юу юугүй сөхөрлөө. Одоо хүүхнүүдээ ангуучлах бус ардаа асрах цаг. Обунагийн асуудал ядуурлаас чухал биш. Би Орост төгссөн бас 60-аад оных. Надад гомдолтой зүйл алга. Боловсролтой, чадалтай, хар хоргүй, ааш ааль сайтай сайхан эмэгтэй байна лээ Болор-Эрдэнэ. Залуу хүн алдаа байвал засаад л явна биз. Цахим шилжилтэд энэ эмэгтэйн мэдлэг ухаан, хүч чадлыг ашиглах хэрэгтэй.
Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр улс орон тогтоно. Ертөнцийн жамыг хэн ч өөрчилж чадахгүй. Манай дарга нар одоо сошиалаар биш толгойгоороо ажилла. Эс бөгөөс ээлж чинь ирнэ гэдгийг сана гэжээ.
Харин энэ бүгдээ сайдын суудалд эргэж очиж гэж энэ бүхнийг яриагүй гэдгээ онцолжээ. Харин улны айлаас болж огцорсон талаараа байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Тэрбээр,
-Сайдын суудалд эргэж очих гэж энэ далимаар үг хэлж байгаа зүйл огт байхгүй. Энэ болоод өнгөрсөн асуудал. Би албан тушаалд үхэн хатдаг өчүүхэн амьтан биш. Сайдаар ажиллах саналыг Ерөнхий сайдууд маань надад тавьж байсан.
Бид 30 жил ядууралтай тэмцэнэ гэж хоосон лоозогносон. Бүс нутагтаа ядуурлаа хамгийн бага бууруулсан орноор манай улс одоо нэрлэгдээд байна. 14 жил анхан, дунд шатны ажилтнууд нь ядуурал гамшгийн хэмжээнд очиж, шинэ нэр томъёо /улны айл/ гаргах хэмжээнд хүртэл доройтсоныг мэдэхгүй, ойшоохгүй, ажлынхаа гүн рүү орохгүй дээгүүр дэвж, дүр эсгэсээр хугацаагаа дуусгасан сайд нар ч байна. Үнэнийг илчилж, ядууралтай бодитоор тэмцэж, үе шаттай үр дүнд хүрэхээр зургаан зорилт тавьж танилцуулсан маань олон хүний ашиг сонирхлыг хөндсөн бололтой юм билээ.
Шинэ сайдад анхааруулахад ард, иргэдэд очих энэ мөнгө аль нэг банк дээр жил эргэлдэж хүүг нь банк, яамны бүлэглэл хувааж авдаг. "Хүмүүсээ сонгож байна" гэдэг тайлбартай цаг хождог гэсэн мэдээлэл бий гэж анхааруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Таныг мангар том саад гээд байхад
ТӨРИЙН ЭМЭГТЭЙ ЛУЙВАРЧДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭХ ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЗАЛУУХАН ЭМЭГТЭЙТЭЙ ЖИШЧИХСЭН НЭГ ЗИНДААНД ТАВЬЧИХСАН ШААЖ БАЙНА !!! ИЙМ Л ЭВГҮЙ ЗАЛЬТАЙ ШУЛАМ АВГАЙ !!!
Шалгах хэрэгтэй
энэ авгайг соронзонтой нь зайлуулаачээ соронзон хүн өмөөрөх хүн мөн үү 2 хүн алсан алуурчин
төрийн түшээ хүн олон улсын хуралд ш дээ.зүгээр үү.Монгол Улсын нэр хамаагүй юу.
Ёоронзон бол ёстой золиос биш шүү. Обуна ч тэр өөрөө ч тэр ёс зүйгүй улс төрчид