Тэтгэврийг таван жилээр тогтоолгохын төлөө ахмадууд төв талбай дээр жагсаж байна. Тус жагсаалыг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зохион байгуулжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Тэтгэврийг долоо бус таван жилээр тогтоолгох хуулийн төслийн УИХ-ын нэр бүхий таван гишүүн санаачилсан ч хэлэлцэлгүй өнөөдрийг хүрээд байна. Эмч, багш хийж байгаа иргэд тэтгэвэр тогтоолгохдоо 100-150 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авахаар байна. Насаараа Монгол улсынхаа төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн та бүхэнд төр хамгийн бага тэтгэвэр олгох гэж байна. Ахмадууддаа төр хэт хатуу хандаж байгаа хэлбэр гэж үзэж байна. Энэ хуулийг баталсан тохиолдолд нийгмийн даатгалын сан хоосорно гэж ярьдаг ч энэ өрөөсгөл ойлголт юм. Энэ мөнгийг тооцоод үзэхэд 5.6 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг ХНХ-ын дэд сайд нь хэлсэн. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн ч даргын зөвлөлөөс ажлын хэсгийг хуралдуулахгүй өнөөдрийн хүрээд байна. Тийм учраас өнөөдрийн тайван жагсаалыг хийж байна. Бидний жагсаал үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Бид аль болох төрийн ордонд асуудлаа шийдвэрлэхийг зорьдог. Гэсэн ч энэ тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэж, энэ хуулийг заавал батлахыг төлөө та бүхний дэмжлэг ихээхэн шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийн хувьд долоон жилээр тасралтгүй нийгмийн даатгал төлнө гэдэг амьдралд нийцэхгүй. Эмэгтэйчүүдийн ажлын байр өнөөдөр 49 хувьд хүрчихээд байна. Эмэгтэйчүүдийн тэтгэврийг өндөр тогтоолгохыг төлөө чадах бүхнээ хийж ажиллана. Эрх баригчдад мөнгө байгаа энэ мөнгийг тэтгэвэр авах иргэдээ өгмөөр байна. Мөн халамж шаардлагатай тэр хүмүүстээ өгсөн шиг өгөхийг хүсэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
яг зөв
Дундач тэтгэвэр авагчдад 70,80 мянгаар нэ мээд бага татвар төлсөн хүмүүсээ 150 р нэмсэн энэ зөрүүгээ адил болго
Дээр үеийн багш эмч гэх мэтхүмүүсийн тэтгэвэр доод тэтгэврийн хэмжэжтэй адилхан бна одоогийн багшийн тэтгэвэртэй адилхан байх ёстой тэтгэврийн зөрүүгээ арилга улсад ажил хийгээгүй ндш таатвар төлөөгүйхүмүүс хүүхдийн тоогоо нэ мээд тэтгэвэрт гарч бна татвар төлж ажил хийсэн нь хохирч бна шударга мөн үү
Дээр үеийн багш эмч гэх мэтхүмүүсийн тэтгэвэр доод тэтгэврийн хэмжэжтэй адилхан бна одоогийн багшийн тэтгэвэртэй адилхан байх ёстой тэтгэврийн зөрүүгээ арилга улсад ажил хийгээгүй ндш таатвар төлөөгүйхүмүүс хүүхдийн тоогоо нэ мээд тэтгэвэрт гарч бна татвар төлж ажил хийсэн нь хохирч бна шударга мөн үү