СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-08

Ш.Алтантуяа: ЭХЭМҮТ-д амаржсан эх гэр бүлтэйгээ хамт байх боломжтой болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд/ЭХЭМҮТ/ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн  төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон.

Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болж байна. Эхний ээлжид VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.