СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Apple” компани “iPhone 14” гар утасны үйлдвэрлэлээ Хятадад түр хугацаагаар бууруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хятадын Жэнжөү хотод “COVID-19” халдварын тархалтын улмаас хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор “Apple” компани “iPhone 14” гар утасны үйлдвэрлэлээ түр хугацаагаар бууруулж байгаагаа зарлав

Гар утасны угсрах үйл ажиллагааг хариуцдаг “Foxconn” компани “хүчин чадлаа нэлээд хэмжээгээр бууруулсан тул бүтээгдэхүүний гарцад нөлөөлж, улмаар хэрэглэгчдийн захиалгаа хүлээн авах хугацаа хойшилж магадгүй" хэмээн анхааруулжээ.

“Apple” хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад хүндрэл үүсэж, энэ оны дөрөвдүгээр улиралд цөөн тооны “iPhone” гар утас худалдаалж магадгүй болохыг энэ мэдэгдэл харуулжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид “iPhone” гар утасны дийлэнхийг үйлдвэрлэдэг Жэнжөү хотод хөл хорио тогтоосон юм. Тус улсад “COVID”-ыг тэглэх бодлогыг үргэлжлүүлэн баримталж байгаатай холбоотойгоор Жэнжөү дэх “iPhone” гар утасны угсрах үйлдвэр зэрэг байгууламжуудыг ажилтнуудаа “хаалттай бүс”-д ажиллуулах шаардлага тавьж байгаа аж.

Одоогоор “Apple” компанийн цахим хуудаснаас захиалсан “iPhone 14 Pro” 31 хоногийн дараа хэрэглэгчдэд хүрч байгаа нь “iPhone” загварын хямд үнэтэй гар утаснуудаас дунджаар 2 хоногоор илүү байна гэж “JPMorgan” компанийн шинжээч Самик Чаттержи мэдээлжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.