СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-07

Отрын зургаан бүс нутагт 9.5 сая мал өвөлжинө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд мэдээлэл өглөө.

2022 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар . Үүнд сүүлийн 10 хоногт цас ахиу орсон нутгууд буюу Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим нутгаар зудын эрсдэлийн зэрэг нэмэгдэж гарсан талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ.

Мөн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай зэрэг өнгөрсөн зун зуншлага тааруу, гандуу болон гантай байсан аймгуудын нутагт зудын эрсдэл өндөр байна. Түүнчлэн зуншлага сайн, хур бороо элбэг зуншсан төвийн бүс нутгуудад өдөр шөнийн температур хэлбэлзэлтэй буюу шөнөдөө сэрүүн байсан нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Зудын эрсдэлтэй аймгуудын малчид отор нүүдэл хийх нь өмнөх жилээс ихэссэн бөгөөд талаар УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан отор нүүдэл хийх бэлтгэлийг аймаг орон нутгууд эртнээс хангаж, малчид, орон нутгийн удирдлагууд, Мал эмнэлгийн байгууллагууд бүх шатандаа хамтарч ажиллан, нэн түрүүнд малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийг анхаарууллаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.