СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чех улсын иргэний компанийг хууль бусаар булаан авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Чех улсын иргэний компанийг хууль зөрчин өөрийн болгож, түрээсийнх нь орлогыг хураан авч буй хэргийн талаар өмгөөлөгч Х.Номинцэцэг мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Х.Номинцэцэг:

-Эзнийг нь байхгүйд эд хөрөнгийг нь мэдэгдэлгүй булаан авсан хэрэг 4-5 жил шийдэгдэхгүй үргэлжилж байна. Бусдад сэрэмжүүлэг болгох үүднээс энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болох вий гэх үүднээс мэдээлэл хийж нийтэд дэлгэж байна. Тодруулбал, 2008 оны долдугаар сард н.Хүрэлбаатар гэдэг хүн н.Сонинцэцэгт Хайрхан ХХК-ийн эрхийг шилжүүлж өгсөн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаад, компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулаад, нотариатаар баталгаажуулснаар н.Сонинцэцэг нь Хайрхан ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

Гэтэл 2016 оны есдүгээр сарын 2-нд н.Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр нь хүүхдүүдтэйгээ нийлж, СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, бусдын эд хөрөнгийг булааж авах анхны алхамаа хийсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн энэхүү шүүх хурал нь н.Сонинцэцэгийг оролцуулалгүй маргааныг шийдвэрлэснээс жинхэнэ өмчлөгч нь өмч хөрөнгөндөө эзэн болж, орж чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс болоод энэ нь өнөөдрийн эцэс төгсгөлгүй маргааны эхлэл болсон. Шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, н.Сонинцэцэг Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр “н.Хүрэлбаатар гэдэг хүний амьд ахуйдаа хүсэл зоригоо илэрхийлээд гаргасан баримт нь байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхгүй” гэж гарсан байдаг.

Гэтэл н.Сарантуяа нь улсын байцаагчийн дүгнэлт 1393-ыг гаргуулаад Оюуны өмчийн ерөнхий газрын даргын А-636 тогтоол гаргуулж, н.Долгорсүрэн гэдэг нотариатчаар өөр дээрээ өв бичүүлээд Хайрхан ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.  Тиймээс н.Сонинцэцэг Иргэний хэргийн шүүхээр яваад н.Сарантуяагийн захирлын эрхийг хүчингүй болгуулсан. Энэ шийдвэр  2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд Хан-Уул дүүргийн шүүхээс 2008 оны 7-р сарын 14-ний өдөр өгсөн гэдэг нь тогтоолгосон байдаг.Гэвч хууль ёсны өмчлөгч нь өнөөдөр компани руугаа орж чадахгүй байна. 

Бид цагдаад хандсан, 11 удаа дуудлага өгсөн ч өнөөдрийг хүртэл компани руугаа орж чадахгүй байгаа. Одоо Татварын албан дээр Хайрхан ХХК нь 39 сая төгрөгийн өртэй байдаг. н.Сарантуяатай холбоотой н.Бат-Эрдэнэд энэхүү татварын өрийг хэлэхээр “Төлөхгүй” гэдэг.  н.Сарантуяа, н.Бат-Эрдэнэ, н.Золжаргал, н.Ижилцэцэг нар нь өөрсдийнхөө хувийн дансаар компанийн түрээсийн орлогыг нь аваад сууж байдаг.

Энэ хооронд 11 удаагийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нийт 30 гаруй шүүгч тус хэрэгт ажилласан байдаг. Ганц шүүхийн шийдвэрээр энэ олон төрийн албан хаагчдад ажил удаж, асуудлыг энэ хэмжээнд хүргээд байна. Нэг нь хохироод нөгөө нь хууль бусаар хүний эд хөрөнгийг булаан авчихсан "алимны хоёр тал". н.Сонинцэцэг нь 2013 онд Чех улсын иргэн болсон байдаг. 

Шүүх нь төрийн албан хаагчид нь хийж байгаа ажилдаа үнэнч байсан бол өнөөдрийн энэ маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй байсан. Бусдад сэрэмжлүүлэг болгох зорилгоор энэ хэргийг олон нийтэд мэдээлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Umguulugch jihshig
2 жилийн өмнө
202.126.90.68

Gadnii hunees heden haltar tsaas avaad dair gesen hun bolgon ruu n dairdag boljee ene umguulugch nar

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.