СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-07

Н.Ариунболд: УДШ зориуд мэдэн будилж, Ардчилсан намыг удирдлагагүй байлгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардчилсан намын хуулийн зөвлөх Н.Ариунболд өнөөдөр мэдээлэл хийлээ.

- Би 2012 оноос хойш Ардчилсан намд хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байна. 2017 онд АН-ын даргаар С.Эрдэнийг  сонгогдоход АН-ын Хуулийн хэлтэст би хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсаны улмаас АН-ын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан бүх хүн ёс зүйн дүрэмд заасан хариуцлагаа хүлээгээд халагдаж чөлөөлөгдөөд, дүрэмд зааснаар огцроод гарцгаасан. Үүнээс ганц хүн үлдсэн нь С.Эрдэнэ дарга асан. Өөрийгөө АН-ын дарга гэж олон нийтэд ойлгуулаад, үүнийг нь Дээд шүүх  дэмжээд яваад байгаа учраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж байна.

УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсанаар АН-ын удирдлагуудыг огцорсон. 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүх АН-ын бүртгэлээс С.Эрдэнэ гэдэг хүнийг албан ёсоор хассан. Цахим бүртгэлдээ АН-ын дарга нь тодорхойгүй гэж бүртгээд, Ц.Туваан гэж хүнийг үүрэг гүйцэтгэгч байсныг ч хассан. 

Улсын Дээд шүүхийн цахим мэдээллийн сайтад АН-ын дарга нь хэн ч биш гэдгийг олон нийтэд хүргэсэн. УДШ өнөөдрийг хүртэл АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулахгүй хоёр жил өнгөрлөө. Үүнээс шалтгаалаад СЕХ, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудад хүртэл АН-ыг дотооддоо маргаантай юм шиг нөхцөл байдал үүсгэн зохисгүй байдал гаргаад байна. 

Хуулийн этгээдийн гэрчилгээнд гүйцэтгэх удирдлага хэн бэ гэсэн баримт нь энд байна. Гэтэл нэг талаасаа АН-ын удирдлага хоосон байна гэж мэдээлчихээд, нөгөө гараараа СЕХ руу АН-ын дарга бол С.Эрдэнэ мөн гэсэн албан тоотыг илгээж байна. 

УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр С.Эрдэнэ нь АН-ын намын дарга болох нь хүчингүй болсон гэдэг бичгийг СЕХ-д хүргүүлээгүй байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ болон Н.Алтанхуяг нар нэр дэвшээд, С.Эрдэнийг АН-ын дарга мөн юм байна, төлөөлөх эрхтэй юм байна гэж үзээд нэр дэвшүүлээд бүртгээд оролцуулсан. Гэтэл 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Хуульд зааснаар намууд улсын бүртгэлийн гэрчилгээгээ СЕХ-нд хүргүүлдэг. Энэ гэрчилгээг үндэслээд СЕХ намуудыг сонгуульд оролцох эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл Дээд шүүх зориудаар өнөөдрийг хүртэл аргацаасаар байна. Иймд энэ албан бичгээ СЕХ-нд дахин явуулахаар төлөвлөж байна. Эрх баригчид нэг бол АН-ын сул өрсөлдөгчийг сонгуульд оролцуулах, эсвэл С.Эрдэнэ гэдэг хүнд үйлчилж байгаа хэсэг хүмүүс байна гэж бодож байна. УДШ зориуд мэдэн будилж өнөөдрийг хүрч байна гэсэн юм. 
 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.