СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-07

Нийслэлийн агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр хянана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БОАЖЯ-наас Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж байгуулж буй талаараа мэдээлэл хийлээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

- Бид төр, хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хувьд шилжүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар

БОАЖЯ бол утааны стандартыг баталж, хяналт тавьж ажиллах ёстой. Агаар хөрс, ус, дотоод орчны бохирдлын хэмжээ ямар байна вэ гэдгийг хэмжиж, хэмжсэн дүнгээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж буй нам даралтын болон бусад зуухуудад хяналтын төхөөрөмж тавьж, стандарт зөрчсөн бол хариуцлага тооцох явах тогтолцоонд шилжүүлнэ гэлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах үзүүлэлтүүдээр хэмждэг боллоо. Үүнд:

-Тоосонцорын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
-Хүхрийн давхар исэл SO2;
-Азотын давхар исэл NO2;
-Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
-Озон O3 үзүүлэлтүүд багтана.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оны гуравдугаар сараас эхлэн агаарын бохирдлыг хянах төхөөрөмжүүдээ туршилтаар суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богд хааны музей, Арт хаус гэсэн таван байршилд есөн төхөөрөмж ажиллуулж байна. Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 20 төхөөрөмж байршуулж, бусад төхөөрөмжийг 21 аймаг, сумдад суурилуулахаар төлөвлөжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.