СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-07

🔴 LIVE: МҮЭХ-ноос дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

МҮЭ-ийн холбооноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө "Улсын төсөв-2023" иргэд хөдөлмөрчдийн цуглааныг зохион байгуулж байна.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Төрийн ордонд 2023 оны Улсын төсөв хэлэлцэж байна. Тиймээс МҮЭ-ийн холбооноос ирэх жил ард иргэдийн амьдралд өөрчлөлт хийх санал шаардлагыг тавьж, жагсаал зохион байгуулж байна. Инфляц 20-30 хувиар өссөн үед цалинг 4-5 хувиар нэмэх байдлаар төсөвт тусгах нь боломжгүй болоод байгаа юм.

Уул уурхайн баялгаас хулгайлдаг байдлыг зогсоож, тэр мөнгөө тэтгэвэр тэтгэмж, иргэдийн цалинг нэмэхэд зарцуулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх цаг нь ирсэн. Бидний санал шаардлага бүрэн үндэслэлтэй. Цаашдаа монгол залуус амьдрал хөөж, цалингаа голж гадагшаа бүү зүглээсэй. Эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө манлайлж ажиллах болно. Бидний цуглаан үр дүнд хүрэх болно гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

шаал худлаа бидданууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.