УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
- Улсын төсөв хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуй нэгж, орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдал, ашигтай ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Мөн Монгол Ардын намын 2020 онд эдийн засгийн тухайд ямар амлалт өгч байсан, хэрэгжилт нь одоо ямар байгаа талаар мэдээлэл солилцсон.
Монгол ардын нам нийт 702 амлалт өгснөөс эдийн засаг гэсэн бүлэг нь 100 гаруй амлалттай. Үүнээс 5-6 амлалтыг эргэн сануулахыг хүсэж байна. Эдгээр мөрийн хөтөлбөрүүд биелэх үгүй талаарх цаад үр дүн бараг харагдаж байна. Өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалт хаана байна вэ? Монгол улсын нийт өр хоёр дахин нэмэгдсэн. Нэг иргэнд ноогдох өрийн хэмжээ 30 сая болоод явж байна. 2023 онд маш их хэмжээний өр авах бэлтгэл ажил явагдаж байна.
Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл энэ төслийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тус төсөл Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өртэй. Яг үйлдвэрийн ажил одоо хүртэл эхлээгүй. ТЭЗҮ нь хүртэл батлагдаагүй. Түүхий эдгүй үйлдвэр барьчихаад байна. Мега төсөл нэртэйгээр улс орныг өрөнд оруулах томоохон төсөл цаана бойжиж байна.
150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож байх шиг байна. Визийн нөхцөлийг хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо бий болчихоод байна.
Баялагийн санд 1 их наяд төгрөг хуримтлуулна гэж байгаа. Ирээдүйн өв санд энэ жил орох ёстой 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг нөхөхөд зориулж байгаа. Ингэхдээ төсвийн алдагдлыг хавсарга сан болгон хувиргаж байна.
Хөдөө аж ахуйтай холбоотой олон амлалт бий. 150 мянган тонн мах экспортолно гэсэн нь хаана байна вэ? 5 доллар гэж тооцвол 2 их наяд төгрөг гэж үзэж болно. Гэтэл энэ онд гэхэд хоёр мянган тонн ч хүрэхгүй мах гаргасан. Энэ амлалт хаашаа алга болсон вэ? Махны үнэ унаж, малчид орлогогүй болсон.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
- Хөгжлийн Банкны энэ их өр зээлийг бүгдгийг нь АН-ын үе рүү чихэж байна. Сая УИХ нээлттэй сонсгол явуулсан. Энэ сонсголын материалыг Хөгжлийн Банк өөрөө бэлдэж өгсөн. Ардчилсан нам энэ тоог зохиогоогүй. 2012-2016 онд АН тогтвортой нэг удирдлагатай байсан. Энэ нь өрийн удирдлагаа хянах боломжтой байсан. Харин МАН-ын үед таван жилийн хугацаанд таван дарга солигдсон. Ардчилсан намын үед найдваргүй зээл 5-9 хувьтай байсан бол Ардын намын үед 8-29 хувь хүртлээ өссөн. Өөрсдийнх нь гаргасан тооцоогоор харагдаж байгаа үзүүлэлт юм. Хамгийн ноцтой асуудал нь энэ тоо нь Монголбанкнаас гаргасан найдваргүй авлагын тоотой зөрж байна. Хөгжлийн банкны асуудлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх шаардлагатай ч тухайн зээлийг өгсөн хүмүүс нь буруутай гэдгийг ярих ёстой. Өрийн дарамтыг бууруулах тал дээр яагаад аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаагүй юм бэ? Манай намын төсвийг алдагдалгүй батлах ёстой гэсэн байр суурь хэвээр байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цогтгэрэлээ Одонтуяа та нар яаж хоол идэж ус ууж явж чадаж байна аа эх орноо гэх сэтгэл байна уу та нарт Эхлээд намаа нэгтгээд учраа олчихооч тэнэгүүдээ тэгж чадаагүй байж олон долоон юм хуцаад хорвоогийн хоног өдрийг өнгөрөөгөөд байхий Монгол жоохон ш дээ ухаанд нь ухна ишиг үхсэн хулгайчууд үхвэл таарна та нар та нарыг харахаар бөөлжис хүрч ой ухаан харлах юм