2008 оны долоодугаар сарын 1-нд хохирсон хүмүүсийн төлөөлөл болон хуульчдын багаас тухайн үед жагсаал зохион байгуулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж мэдээлэл хийлээ.
Хуульчдын төлөөлөл:
-2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдсэн. Тухайн үед улс төрийн намуудын дарга нар жагсаалыг турхирч залуучууд, цагдаагийн албан хаагчид хохирогч болон үлдсэн. Тус жагсаалыг зохион байгуулж иргэдийг турхирсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээсэнгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хохирогчдын төлөөлөл болж бидний хэдэн хуульчдын зүгээс тус үйл явдлыг зохион байгуулсан буруутай этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
Тайван замаар эхэлсэн жагсаал эцэстээ хүчирхийлэл болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан. Мөн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчид, олон зуун иргэн, гэмтэл авч зарим нь насан туршдаа тахир дутуу болж үлдсэн. 800 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, тухайн үеийн цагдаагийн генерал, хурандаа гэх таван хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг.
Эдгээр хохирсон иргэдэд цагаатгасан шийдвэр ч шүүхээс гаргаагүй. Хэрэг хуучирдаггүй учраас тус хэргийг сэргээж шалгаж, жинхэнэ гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар хэлэхийг хүссэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.