СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин дайчлагдсан хүмүүст болон гэрээт цэргүүдэд тэтгэмж олгох зарлиг гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэрээт цэргүүд болон Украинд байлдааны ажиллагаанд оролцохоор дайчлагдсан хүмүүст нэг удаа 195 мянган рубль буюу 3200 ам.доллар олгох зарлиг гаргалаа гэж пүрэв гарагт Кремль мэдээлжээ. 

300 мянган хүний нөөц хүч бүрдүүрлэх "хэсэгчилсэн дайчилгаа" дууссаныг Оросын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн боловч зарим асуудал байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй эсвэл цэргийн туршлагагүй байсан ч эрчүүдийг цэрэгт татсан тохиолдлуудыг олон нийт эсэргүүцэж, эсэргүүцлийн жагсаалын үеэр 2000 гаруй хүнийг баривчилжээ.

Нэг удаа олгох тэтгэмж нь гэрээт цэргүүд болон цэрэгт татагдсан хүмүүст “нийгмийн дэмжлэг үзүүлэх нэмэлт арга хэмжээ” гэж В.Путин мэдэгджээ. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гэрээт цэргийн сарын доод цалин нь 160 мянган рубль буюу 2700 ам.доллар байгаа нь улсын дундаж цалингаас бараг гурав дахин их байна. 

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.