Азербайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 4-11-нд болно.
Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор 9 /эрэгтэй 7, эмэгтэй 2/ тамирчин өрсөлдөхөөр Баку хотыг зорьжээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.