Монгол Улсын даамын шигшээ баг өсвөр үеийн ДАШТ-нд түүхэн амжилт гаргалаа.
Тодруулбал, Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдаж буй Даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэгээр удирдуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж дэлхийн цомыг анх удаагаа эх орондоо авч ирсэн түүхэн амжилт гаргалаа.
Ц.Эрдэмбилэг нь Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны дөрөвдүгээр сараас сонгогдон ажиллаж байгаа бөгөөд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан орж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.