Герман улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй боксчид 3 цом, 3 алтан медалийн эзэд болжээ.
Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-ын жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртжээ. Шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа тус тэмцээний шилдэг техниктэй тамирчнаар тодорсон бол залуу тамирчин Н.Оюун-Эрдэнэ хүрэл медальтан болжээ.
Эрэгтэй тамирчдаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар болон 52 кг-ын жинд залуу тамирчин Л.Даваадорж нар хүч үзэж, Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Мөн О.Тулга, Т.Энхтөр дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн эзэд болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яалтачгүй эрс тэс уур амьсгалд мах махан бүтээгдэхүүн хэрэглэж өссөн чанар нь харагдаад байгаа юм даа нийт тамирчиддаа амжилт хүсье
Bayar hurgiye.
Чингичын үр удмууд угаасаа л мундаг шүү дэ.даанч эх орныг удирдаж байгаа ман .ан 2 гуйлгачин.луйварчид бгаа..2024 оны олимпоос 5 алт авна..бокс .жүдо .чөлөөт бөх.сансаа бөмбөг