СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-06

"Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах” ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 Гуравдахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Эрүүл мэндийн яам, НЭМГ, Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. ЕБС-ийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах олон нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараа сорьжээ.

Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгаруулсан байна.

-Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургуулийн “ҮҮЛЭН ЦАГААН” баг тэргүүн байр, “ЦАХИУР” баг дэд байр
Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургуулийн “ЦАХИУР” баг гутгаар байр эзэлж, шилдгээр шалгаран цом, мөнгөн шагналын эзэд болов.

Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад дээр өндөр оноо авсан 3 шилдэг хүүхдийг шалгаруулжээ.  109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” багийн гишүүн Г.Гантогтох 1-р байр, Б.Нурдана 2-р байр, “Цахиур” багийн гишүүн С.Аяжан 3-р байрт шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнагдав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.