Монголын даатгалын холбооны нэрэмжит 15 дахь удаагийн спортын их наадам болж байна. Энэ удаагийн тэмцээнд даатгалын салбарын 19 байгууллагын 500 гаруй баг тамирчид спортын зургаан төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Монголын даатгалын холбооны ерөнхий захирал Ж.Батжаргал:
-Цар тахлын улмаас уламжлалт энэхүү тэмцээнээ зохион байгуулалгүй хоёр жилийн хугацаанд завсарласан. Энэ удаагийн тэмцээнийг даатгалын салбарын залуучууд маань нэлээн хүлээлттэй байсан. 15 дахь удаагийн тэмцээнээ спортын зургаан төрлөөр хийж байна. Оролцогч залуус бүгд хурд хүч, спортын авьяас чадвартай тул тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй болж байна.
Даатгалын салбар хурдацтай хөгжихийн хэрээр иргэдийн даатгалд итгэх итгэл нэмэгдсэн. Даатгалын үйл ажиллагаа цахимжиж хурдан хугацаанд шийдвэрлэгдэж байна. Үйлчилгээ сайжрахын хэрээр иргэдийн даатгалд эрсдэлээ шилжүүлэх сонирхол нэмэгдсэн. Даатгалын салбар жилд 140 гаруй их наядын үнэлгээтэй эрсдэлийг хүлээн авдаг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөе хамаа даатгалын компанийн салбарууд чинь зайлшгүй тохиолдол дээр 370000 төгрөгний нөхөн төлбөр дээр цагдаагийн тодорхойлолт нэхээд байна.Энэ хэдэн балай юмнуудаа цэгцэлж чадах уу.370000 төгрөгний нөхөн төлбөр авах гэж 100000 төгрөгөөр торгуулж 5 оноо хасуулж байдаг кейс шинээ байгаа шүү.
Даатгалын салбарын нэр хүндийг хэн унагаж байгаа наад компаниуд чинь унагаж байна.Холбоо шүү ухаантай юм бол наад ажиллаа хий Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар л нэг хөрөнгө босгоод жаахан сэргэж байсан ш дэ яс юман дээр. Албан журмаар даатгалд хамрагдана нөхөн төлбөр өгөх болхоор зайлшгүй буруу этгээд нь тодорхой тохиолдолд цагдаа дуудна, салбарууд нь нэгэн ч ирэхгүй зураг явуул гэнэ, тодорхойлолт нэхнэ салбарууд нь гэж нэг ч төгрөгний мэдлэггүй салбарын захиралууддаа итгэхгүй танай холбоо гэж байх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.