СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-04

Улаанбаатарын төвлөрлийг сааруулах хүрээнд аймаг бүр шилжин суурьших иргэдийг татах ажил зохион байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт дэд сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нар багтсан. Ажлын хэсгийн нэгдсэн хурал өнөөдөр болов.

Ажлын хэсгээс гарсан урьдчилсан төлөвлөгөөг Батлан хамгаалахын дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Баярмагнай танилцуулав.

Үүний дараа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг санхүүгийн хувьд дэмжих санал танилцууллаа.

2023 оны улсын төсвийн төсөлд орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болох, шилжин очих иргэдийг малжуулах, газар олгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэхээр тусгагджээ.

Цаашид дэд бүтцийн асуудлыг шийдэх, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг шаардлагатай байгааг тэрбээр танилцууллаа.

Нэг төвт хотоос олон төвт хоттой болох бодлого “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод туссан. Улаанбаатар хотын дагуул хот, шинэ суурьшлын бүс Богдхан уулыг тойрч хөгжинө. Эхнийх нь Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд

Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг тусгасан тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах эрх зүйн орчинд алдаатай байгаа зүйлүүдийг засах санал боловсруулах, мөн шийдвэр гаргагчид, олон нийтэд ойлголт өгөх үндэсний зөвлөгөөн зохион байгуулахыг Ерөнхий сайд Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.Жавзмаа
1 жилийн өмнө
66.181.160.89

Улаанбаатар хотоос багануур дүүрэгт шилжих юм зээл дэмжлэг байгаа юу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.