СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-04

“Өсвөрийн парламент” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын Скаутын Холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа "Өсвөрийн Парламент-2022" хөтөлбөрийн нээлт маргааш болно.

УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Өсвөрийн парламент хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт жил бүр 21 аймаг, 9 дүүргийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас шалгарсан нийт 90 сурагч хамрагддаг. Өнгөрсөн жилийн оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, парламентын боловсрол, өсвөр үеийнхний хооллолт, эрүүл мэнд болон хувь хүний хөгжил зэрэг сэдвээр цахим хичээл сургалтуудад хамрагдаж, сонирхолтой зочидтой уулзалт ярилцлага өрнүүлж, амьдран буй газар, сургууль дээрээ нөлөөллийн ажил, өдөрлөг зохион байгуулсан юм.

Харин . Хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй, ногоон амьдралын хэв маяг болон парламентын боловсрол сэдвээр цахим хичээл, аялал, дадлага ажил, нөлөөллийн ажил, аянг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БОАЖЯ, БШУЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Өсвөрийн парламент хөтөлбөрт хамрагдсанаар:

 - Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар суурь мэдлэгтэй болно.

- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танин мэдэх, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлыг бууруулах, байгалиа хамгаалах, эрчим хүчний зөв хэрэглээтэй байх, байгальд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягт суралцаж, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх.

- Олон улсын хурал, чуулганд цахим болон биечлэн оролцон, дэлхийн тавцанд Монголын хүүхдүүдийн дуу хоолойг хүргэж байна.

 - Сурагчид багаар ажиллах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, олон нийттэй харилцах, нөлөөллийн ажил хийх дадлага туршлага олж авдаг.

- Түүнчлэн хөтөлбөрт сонгогдсон оролцогчид өөрсдөө хөгжөөд зогсохгүй, мянган мянган хүүхэд , өсвөр үеийнхэн, найз нөхөд, сургууль, ангийн хамт олон, багш, гэр бүл, нутаг орныхондоо мэдлэг мэдээллийг түгээж, нийгэмд тустай сайн дурын ажилд манлайлан оролцдог юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.