СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк англи хэлний түвшинг дээшлүүлэх төсөлд “Гүрэн академи”-тай хамтарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Боловсролыг дэмжигч Голомт банк “Гүрэн академи”-тай хамтран орон даяар 400 мянган хүүхдийн англи хэлний түвшинг сайжруулах, тэр дундаа ярианы чадварыг ахиулах зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр байгууллагын хувьд 2020 оноос хойш Голомт банкны ажилтнуудыг олон улсын чанартай боловсролын агуулгаар сурган чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж буй бөгөөд Английн World Class Manager хөтөлбөрөөр Монголдоо суралцах боломжийг бүрдүүлээд буй юм.

Энэ удаад хоёр тал хамтын ажиллагаагаа урт хугацаагаар сунгаж, Голомт банкны хүний нөөцийн ур чадварыг цаашид сайжруулахаас гадна Монгол Улс даяар англи хэлний боловсролын чанарыг ахиулахад чиглүүлэн өргөжүүллээ.

“Гүрэн академи”-ийн хувьд 17 сая ам.доллартай тэнцэхүйц мэдлэгийн хөрөнгө оруулалт бүхий төслийг Америк-Шведийн “Астрид” компанитай үзэглэж, ирэх жилүүдэд БШУЯ-ны бүрэн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын улсын сургуулийн VI-XII ангийн нийт 400 мянган сурагчийн англи хэлний мэдлэг, практик хэрэглээг сайжруулах, мөн англи хэлний нийт 3100 багшийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлнэ. Энэ төсөлд Голомт банк дэмжин оролцохоор болж, хамтран хэрэгжүүлэхээ ийнхүү албажууллаа.

Уг төсөл нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Чанартай боловсролыг хүртээмжтэй болгох 4 дүгээр зорилго болон Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” зорилтыг хангаж буй юм. Төслийн хүрээнд интернэтийн дундаж хурд ба бага хэрэглээ шаарддаг хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллана. Мөн Оксфордын их сургуулиас байнга шинэчлэн хөгжүүлдэг сонирхол татахуйц, чанартай агуулгыг хүүхэд бүрт тэгш боломжоор олгох, багш нарын ажлын ачааллыг хөнгөлөх, чадавхжуулах, англи хэлний боловсролын ерөнхий түвшинг тогтмол нэмэгдүүлэхэд чиглэх оновчтой бодлогыг нарийн тодорхойлоход туслах их өгөгдөл бий болгоно. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд орон даяар өөрчлөлтийг удирдах замаар шинэ үеийнхний амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

“Гүрэн академи” нь Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль, Английн Eton college, Global growth institute, Шведийн “Astrid” зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.