СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

“Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст холбогдох хэргийг ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дууссан байна. Тус хөдөлгөөний залуусыг өнгөрсөн наймдугаар сарын 2-ны үдэш саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд “Тусгаар тогтнол” гэдэг хөдөлгөөнийхөн . Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хориглодог” хэмээж байсан юм.

гэж үзсэн гэнэ.

Уг хэрэгт холбогдуулж ТЕГ-аас иргэн Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нарыг саатуулан шалгасан бөгөөд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүс гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, энэ оны дөрөвүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулсан бөгөөд Сүхбаатарын талбайд наймдугаар сар хүртэл Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулан, улмаар иргэдийг түүндээ элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулан экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцсон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.2

Баримттай үнэн бодит мэдээлэл ард түмэнд түгээгээрэй!!!!! Худлаа нотлох баримтгүй мэдээлэл түгээвэл хуулийн хариуцлага хүлээнэ шүү!!!!!!! Үнэн худлыг ялгах цаг ирж байгаа шүү!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.