Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нараас шалтгаалан энэ сарын 14-нийг хүртэл хойшлуулаад буй.
Тодруулбал, шүүгдэгч М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нар шинээр өмгөөлөгч нэмж авсан, нэг өмгөөлөгч нь гадаадад ажлаар явсан, өөр шүүх хурал давхацсан гэсэн баримтаа шүүхэд гаргаж өгснөөр ийнхүү шийдвэрлэсэн юм. Дээр дурдсан таван хүнд Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсгийн хүний амь хөнөөсөн, 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.