СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-04

220кг жинтэй иргэн Ц.Бямбасүрэн, түүний багш Л.Саруулбат нар өнөөдрөөс бэлтгэлээ эхлүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Бид сүүлийн нэг жилийн хугацаанд 70кг нэмж, одоогийн жин нь 220 кг-д хүрээд буй иргэн Ц.Бямбасүрэнгийн ярилцлагыг та бүхэнд хүргэсэн. Түүний хувьд өөрийн жингийн илүүдлээсээ болж, нийгмийн харилцаанд орохоос татгалзаж, гэрээр ажилладаг болсон нь өнөөдрийн өөрийгөө бүтээх эхлэл болсон хэмээн ярьсан юм.

Жингийн илүүдэлдээ цэг тавьж, эрүүл жинд очихыг хүссэн түүний ярилцлага олон хүнд хүрч, тэрээр өөрт нь туслах фитнесийн багштай болжээ. Иргэдийн сайн мэдэх “Үнэгүй фитнес” группийн багш Л.Саруулбат түүнд туслахаар болж, өнөөдрөөс бэлтгэлээ эхлэхээр болсон байна. Бид иргэн Ц.Бямбасүрэн болон түүний дасгалжуулагч Л.Саруулбат нарын сонирхолтой ярилцлагыг тун удахгүй та бүхэнд хүргэх болно.

Иргэн Ц.Бямбасүрэнгийн хувьд “Би өөрийн ярилцлагаараа олон хүнд амлалт өгсөн учир шантрахыг үл мэдэн заавал хүссэн жиндээ очих болно. Магадгүй над шиг асуудалтай хэн нэгэн байгаа бол тэр хүний босох шалтгаан би байх болно” хэмээн өөрийн том зорилгыг өнөөдрөөс эхлүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ZOCHIN
1 жилийн өмнө
124.158.70.18

Yamar dasgal,yu hiij baigaagaa bicheerei dagah hvmvvs olon shvv.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.