СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-11-04

ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагчид бүлэглэн нэгнээ хутгалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг хүлээн авч, цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим 2 удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ender nastan
2 жилийн өмнө
192.82.72.61

Ene ebs n syragchid , er ni zaluuchyyd ymar myykhai kharitsaatai, vildel khiideg bsn um ve , ebs n syragchid odoo iim bolokh gejyy,,

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.226

Одооны хүүхдүүд багш битгий хэл эцэг эхийнхээ үгэнд ордоггүй,үг сонсдоггүй хэтэрхий дураараа хүмүүжилгүй болсон доо.

Bbb
2 жилийн өмнө
192.82.91.52

Эцэг эхчүүд нь хүүхдээ хүмүүжүүлэх чадваргүй.хүүхдээ өмөөрөхөөс өөр мэдлэггүй.хүүхдэдээ үг хэлж сургахгүй болохоор зэрлэгшиж байна.эр эмгүй ижил

Llmööö Llmööö
2 жилийн өмнө
84.189.80.40

Jaahanaasaa aimar yma erseg eh ni gej ymar humuus baidag bol 12 aas 14 hon nastai huuhduud baij bas hun hutgalaj chadaj baina geheer burhan mini etseg eh ni huuhduudee humuujuulmeer ym

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.