СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн Б.Ариунзаяаг хүн зодож, танхайрсан хэрэгт шалгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Иргэн Б.Ариунзаяа нь өнгөрсөн гуравдугаар сард бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргээр шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасанчлан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тооцуулаад байсан.

Түүнд холбогдох дахин нэг зөрчлийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр /2022.11.03/ болов.

Тодруулбал, тэрээр энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр "ZU" гэх клубийн үүдэнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр "А" гэх эмэгтэйг зодож, гудамж талбайд танхайрчээ. Уг зөрчлийн хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. 

Шүүх хуралдаанаар, 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
64.119.21.227

Minii ohin ochij jangaaa gudar

Бодлого бодох
2 жилийн өмнө
122.201.24.178

Энэ охины аав нь рэкет өмгөөлөгч мөн бх.Охин нь Их сургуулийн хуулийн ангид сурч толгойгоо эргүүлж бхаар аавынхаа эрх зүйгээр явсан бол улаан дипломтой төгссөн бх үгүй юү.Шал дэмий хорвоо амьдрах юм даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.