УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр, Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортлосон гэсэн бол хятадын мэдээгээр 2.1 сая тонн нүүрс импортлосон гэж байна. Хулгайгаар нүүрс гаргаад байна уу?
Хилийн боомтуудаар ачаа, нүүрс тээвэрлэлт болон чөлөөт бүст учирч байгаа хүндрэл бэрхшээлийг хянан шалгах түр хороо өнгөрсөн сарын 8-12-нд Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллаад ирсэн.
Энэ үед Ховд аймгийн Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортолсон гэдэг мэдээ өгсөн. Гэтэл хятадын тал 2.1 сая тонн нүүрс импортолсон талаар мэдээлж байна. Үүний зөрүү 400 мянган тонн нүүрс хулгайгаар гарав уу, улсын төсөвт орох 60 сая ам.доллар болон татварын орлого алдагджээ.
Үүнийг шалгаж, нягтлах хэрэгтэй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ч энэ талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Нүүрсний мафи байгааг бүх хүн мэдэж байгаа. Өнөөдөр хоёр сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэж байгаа. Мөн дээр нь оффтейк гэрээ буюу Эрдэнэс-Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал бий. Урьдчилаад нүүрсээ зараад мөнгийг нь аваад “идчихсэн”. Нүүрсийг нь нийлүүлэхгүй байгаа.
Үүнээс болж хоёр улсын хоорондын харилцааны асуудал хөндөгдөнө. Оффтейк гэрээг зогсоох юм бол урд хөршийн компаниуд Засгийн газартаа асуудал тавина гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.