Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 2 автомашин мөргөлдсний улмаас хавчуулагдсан 1 том хүн, 1 бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 1 том хүн, 1 бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас орон нутгийн зам халтиргаа гулгаатай ихтэй, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа тул жолооч, зорчигчид замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Давс асгаач
Орон нутгийн зам хэцүү шүүдээ.хальтиргаа гулгаа ихтэй учир иргэд өөрсдөө болгоомжлоочдээ.нэг л их хүнд зааж сургасан тушааж шүүмжилсэн юмнууд байх юм .цас орно гээд анхааруулаад байхад өөрсдөө дурандаа явчихаад хэниыг буруутгаад байгаа юм.Автобусанд суугаад явахыг чинь хэн хориогүй биздээ
Зам гэж там орсон цасаа одоо хүртэл цэвэрлээгүй аймар бна лээ. Энэ багануур азза гэж бүтэхгүй газар бна аа. Амь нас эд хөрөнгөөрөө хүмүүс маш их хохирч бна даа