Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь 11 сарын 01-ний өдрөөс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.