"Ядуурлыг нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжих төсөв 2023" сэдвээр АН-аас байр сууриа илэрхийллээ.
АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир:
-Энэ удаагийн ээлжит хэвлэлийн хурлаар 2023 оны төсөвтэй холбоотой асуудлыг ярина. Ирэх жилийн төсвийг Эрээний эдийг засгийг дэмжиж, ядуурлыг улам нэмэгдүүлэх төсөв гэж дүгнэж байна.
Төсвийн алдагдал 2022 онд 4.5 их наяд байсан. Үүнийг ковидод зарцуулж байна гэсэн ч зөвхөн 10,1 хувь нь цар тахалд зарцуулагдсан. Тэгэхээр бусад нь хааччихсан бэ?
2023 оны төсвийг 1.5 их наядын алдагдалтай гэж байгаа нь бага мөнгө үү. Өмнөх онуудын алдагдлыг нэмэхээр 11.5 их наядын алдагдалд орох дүр зурагтай байна. Гадаад өр нэмэгдэж байгаагийн шалтгаан нь үрэлгэн байгаагийнх. Тухайлбал 1.9 тэрбум төгрөгийн барьсан “Андлалын хөшөө”-г буулгаж, 1.2 тэрбумаар өөрийг барьсан.
2020 онд инфляц 14.4 хувиар өссөн. Ийн өсөхөд 40 орчим хувь нь хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлж, орлого багатай болон тэтгэврээрээ амьдарч буй иргэдэд хүнд цохилт болсон. Жишээлбэл, 10 сая төгрөгийн орлоготой айл 2 сая төгрөгөөр хүнсээ авдаг бол хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд 3 саяараа хүнсээ авч, 7 сая төгрөгөө хадгална гэсэн үг. Гэтэл 500 мянган төгрөгийн орлоготой айлд яаж тусах вэ?
Иймд төсөв батлагдахаас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүд ирэх жилийн сонгуулиудыг бодож, Эрээний эдийн засгийг дэмждэг байдлаа зогсоомоор байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.