СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-03

Бөөр, шээсний замын хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сан 100 хувь даана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ЭМД-ын сангаас бөөр, шээсний замын хорт хавдрын тусламж, үйлчилгээг бүрэн хариуцана.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2 – 5.3 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон орон нутгийн ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.

Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.