УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлан нарын дунд маргаан үүслээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөгжлийн банканд баталгаа гаргах асуудлаа Сангийн сайд татаж авах шаардлагатай. Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис банканд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад өнөөдөр алга болсон. Хаана банк, сан байна бүгд рүү нь гар дүрж байна. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан ялаагүй. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог төсөвт 60 гаруй тэрбум төгрөг байгаа. Үүнийг олгоод банкуудын захирлыг удирддаг болсон. Хэнд ямар зээл олгож байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна. Хэрвээ энэ бүхэн худлаа гүтгэсэн гэвэл намайг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг түр хороо шалгах хэрэгтэй. Ийм ёс зүйгүй зүйл байж болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг энэ хуулийн төслөөс гаргах ёстой.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэлээ, доромжиллоо. Удаан тэвчиж суулаа. Олон удаа парламентад суусан, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүн гэж боддог. Парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдогийг харуулсаар байна. Шударга үнэнийн туйлд тоглоод яваад байдаг. Гэтэл цаана нь харамсмаар зүйл их болж байгаа шүү. Тиймээс хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.
Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэх залууг Дарханы арьс ширний төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилуулсан. Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир боловсруулдаг, 13-14 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн байгаа.Өмнө нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30 орчим сая ам.доллар, барилга байгууламж, дэд бүтэц нийлээд 60 орчим сая ам.доллар болох байсан. Одоо хөрөнгө оруулалт нь 159 сая евро болчихоод байна.
Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэтхэн арьс ширний хүн болсон. Энэхүү арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргая гээд ороод ирсэн. Бодит байдал дээр ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэдэг хариуг өгнө. Таны яриад байдаг үнэлэмжээр үнэн шударга байдал чинь энэ үү. Бүгдийг нь та хийж байгаа. Нэг хэсгийг нь би хэлж байгаа юм шүү гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэнд маргах зүйл огт алга банк дээрэмдээд байгаа сангийн сайдыг огцруулья ард түмэн минь.ерөнхий сайдаа наад нөхөр чинь улс орныг хоосоллоо итгэх аргаггүй.их худалч нөхөр.даваа сүрэн гишүүн энэ нөхрийн хажууд шудрага үнэнч ард түмэн бид олон жил харлаа мэднэ.
Жавхлан улсын санг хоослож өрөнд оруулж байгаа нь үнэн долларын ханш нэмэгдэж улс өрөнд улам орж иргэд ядуурч улс төрчид тэдний хамаарал бүхий нөхөд улам л баяжаад байгаа нь үнэн биздээ ажлаа өгөөд шалгуулаад явдаг газарлуугаа яв
Даваасүрэн гишүүн ард түмнийхээ талд ганцаараа олон мангасийн өөдөөс тулалдаж байна да ард түмэн нь даанч арчаагүй юм
Жавхлан Дарханы спорткомплeкс-г 12 жил барьж байгаа энэ хөрөнгө мөнгө тайлангийн тухай тайлан тавина уу....!!!!..????
Даваасүрэн гишүүн шудрага үнэнийг хэлж, Жавхлан бантсандаа(Ичсэн хүн үхэр ална гэгчээр) сөрсөн базаа маягийн юмаар аргацааж байна л даа. Жавхлан шалга!!!