СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ ирэх даваа гарагаас он дуустал ӨРШӨӨЛИЙН САР эхлүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг сайн дураар нутаг буцвал өршөөл үзүүлэх тухай мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд өршөөл үзүүлэх шийдвэр 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ноос 2023 оны хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ гэжээ. 

Цар тахлын хориг цуцлагдсанаас хойш манай улсаас БНСУ руу зорчих иргэдийн тоо эрс өссөн тул өнгөрсөн сард нэг удаагийн болон олон удаагийн виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгдөж байгааг тус улсын ЭСЯ-аас анхааруулсан.

Олон удаагийн визний нөхцөл:

-БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх,

-Сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт),

-БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцлийг хүчингүй болгосон ч санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ, 

-Визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй,

-Эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр  сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ. 

Үүнээс гадна:

-Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),

-БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),

-10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,

-БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,

-БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, Монгол Улсад оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг энд дарж харна уу.

Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох нөхцлийг хүчингүй болгосон байна.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.