СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-02

Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ.

Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан "Амгалан" амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийснээр жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилсэн байна.

Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсчээ.Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.186

Эмч нар ядуу цалин бага л гэдэг. Юутай ч Турк нисэх ганц онгоцонд гурав дөрвүүлээ л нисэж явдаг юм бн. Жирэмсэн бүсгүйд аюул учраагүй нь сайн юм болжээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.