Умард Солонгос улс 1950-1953 оны дайны дараа анх удаа Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр рүү пуужин харважээ.
Тодруулбал, Пёньян өнөөдөр /2022.11.02/ дор хаяж арван пуужин хөөргөсөн бөгөөд нэг нь Умард хязгаарын шугамыг давж, хоёр Солонгосын тэнгисийн хилээс өмнө зүгт ердөө 26 км-ийн зайд газардсан байна.
Өмнөд Солонгосын Сокчо хотоос 60 км хүрэхгүй зайд газардсан уг пуужин нь усан хил даваагүй ч Ерөнхийлөгч Юн Сок Ёл үүнийг тус улсын "нутаг дэвсгэрийн эсрэг идэвхтэй халдлага" гэж мэдэгдээд, "шуурхай бөгөөд хатуу хариу үйлдэл" үзүүлэхээ амласан юм. Тэгвэл Сөүл энэ явдлаас гурван цагийн дараа Пёньяны зүг гурван пуужин харвасан бөгөөд эдгээр нь мөн Умард хязгаарын шугамыг давж, ойролцоо зайд газардсан гэж албаныхан мэдээлжээ.
БНСУ болон АНУ-ын талууд цэргийн хамтарсан сургуулилтаа үргэлжлүүлсээр байвал "түүхэн дэх хамгийн аймшигтай үнийг төлнө" гэж БНАСАУ өнгөрөгч мягмар гарагт анхааруулаад байсан билээ. Тэгвэл тус улс нь цөмийн зэвсгийн туршилтаа эргэн эхлүүлэхэд шаардлагатай бүх бэлтгэлээ хангаж, таван жилийн дараах анхны туршилтаа удахгүй хийх төлөвтэй байгааг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хэлсэн юм.
Эх сурвалж: The Korea Times, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.