СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-02

О.Баасанхүү: Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр хуйвалдаан хийж, Ардчилсан намыг хувийн компани болгох гэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ардчилсан намын их хурал болон намын шинэ даргын асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү:

-Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр хуйвалдаан хийж, Ардчилсан намыг хувийн компани болгох гэж байна. 2020 оны зургадугаар сарын 24-нөөс хойш С.Эрдэнэ гэдэг хүнийг Ардчилсан намын даргаас чөлөөлөх асуудал яриад өнөөдрийг хүртэл бүрэн шийдэж чадахгүй байгаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга тэргүүтэй хүмүүс Ардчилсан намыг өөрийнхөө хувийн компаниар, найз нөхдөөрөө, дүү нараараа өмчилж авах гэсэн увайгүй үйлдэл явуулсан учраас бид шүүхийн маргаануудад оролцоод асуудлаа шийдсэн. Шүүхээр шийдүүлсэн учраас дараагийн алхмаа хийх шаардлагатай учраас Үндэсний бодлогын хорооны гишүүдээ цуглууж, дараагийн шинэ даргаа, бүтцээ гаргаж ирэх ажиллагаа явагдаж байна.

Гэсэн ч . МАХН-д байхад мянган мянган ахмадууд намынхаа төлөө байхад дарга нь гэрээ гэдэг нэрээр намаа зарсан. Гишүүдийн хэнээс ч асуугаагүй. Тэрэн шиг С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод Ардчилсан намаар тоглоод байна. Одоо энэ хоёр нөхрийг боль гэж хэлмээр байна.

С.Эрдэнэ мэдэгдэл хийхдээ Х.Батулга гэж хүнийг төмөр замын гэмт хэрэгт холбоотой, Оросын тагнуул, Оросоос 20 сая ам.доллар оруулж ирсэн гэж хэлсэн. Тус мэдээлэлтэй нь холбогдуулж бид Х.Баттулгыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн. Мөн бидэнд С.Эрдэнэтэй хамтран гэмт хэрэг хийсэн этгээд нь гурван шатны шүүхээр ял авсан гэдэг ноцтой мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тогтоолгуулахаар Улсын ерөнхий прокурорт УИХ-ын гишүүдийн нэрээр лавлагаа хүссэн байгаа.

Х.Баттулга, С.Эрдэнэ ялгаагүй нэрээ цэвэрлээд ороод ир, тэгвэл хүлээж авахад бэлэн байна. Улсын дээд шүүх манай намын дүрмийг хараад С.Эрдэнэ гэдэг хүн намыг төлөөлөх эрхгүй гэж үзчихээд байхад өөрийгөө намын дарга гээд яваад байгааг гайхаж байна. Одоо тэгээд өөрөө муулаад байсан хүнтэйгээ тэврэлдээд явж байна. Ардчилсан намын дүрмээ харахад С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга байх боломжгүй бөгөөд дараагийн дарга гарахад саад хийх нь ёс зүйгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тун удахгүй Үндэсний бодлогын хорооны хурал зарлагдах гэж байна. гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.64

Ккк. Энэ бас жийгдчихжээ. Дандаа гонгинож явахын заяатай хүн гэж бас байх юмаа! Яасан ч үйл лайтай юмб дээ!? Ккк.

Zochin
2 жилийн өмнө
66.181.187.174

Ataarhuu yumbe chi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.