Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан цаг үеийн шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нар мэдээллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд яамдын ТНБД-аас доош албан тушаалтнуудыг автомашин хэрэглэхийг хориглосон. Газар, хэлтсийн дарга нар автомашин хэрэглэснээр сардаа 2 сая орчим төгрөгийн зардал гардаг байсан. Одоо бол нийслэл хот дотор Засгийн газрын авто бааз болон дуудлагын таксигаар явах хэлбэрээр ажлаа амжуулахыг үүрэг болгосон. Ингэснээр 250 автомашин хураагдаад байна. Ойрын үед мөн 250 автомашин хураагдана. Эдгээрийг автомашин нэн шаардлагатай байдаг цагдаа, онцгой байдал, гаалийн байгууллагын хэрэгцээнд өгнө. Элэгдэл хорогдолтойг нь дуудлага худалдаагаар худалдаална.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ ондоо багтаан 500 сая ам.доллар оруулж ирэх үүрэг хүлээсэн. Нүүрсээ 82 гэрээгээр борлуулдгаас дөрөв нь оффтейк гэрээ байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:
-Аравдугаар сарын 26-нд ажил хүлээн авахад 200 орчим автомашинаар нүүрсээ гаргаж байсан. Хэрэв энэ хурдаар явбал 11,12 сард 100 сая ам.доллар л олох байсан. Иймд одоо 500 машин болгож нэмэгдүүлээд байна. Ажил авахад Цагаанхад хүртэл 20км-ийн урттай 500 машины цуваа үүссэн байсан. Зөв зохион байгуулсны хүчээр бууруулаад байна. Ямартай ч оноос өмнө Засгийн газрын үүрэг болгосон 500 сая ам.долларыг төсөвт оруулна.
-Нууц гэрээгээр 20 тэрбум төгрөг шилжүүлэх гэж байгаад баригдсан гэх мэдээлэл байгаа?
-Компанид давуу байдал олгож, ямар нэгэн барьцаагүй гэрээгээр урьдчилгаа болгож 20 тэрбум төгрөг шилжүүлэх гэж байсан. Иймд дөрвөн газрын дарга, санхүүгийн албаны дарга гээд нийт таван хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ашигтай ажиллуулж бж иргэдэд өгөөжтэй бх боломжийг бүрдүүллээ гэж харж бна
Халагдсан дарга нар чинь үндэслэлгүй хөрөнгөжсөн шүү.тэрийг шалгуулаарай
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258