СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-02

🔴 LIVE: Бэлэн хувцасны үнэ нэмэгдээгүй ч, иргэдийн худалдан авах чадвар буурчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хүйтний эрч чангарч буй өдрүүдэд иргэд өвлийн хувцас, хэрэглэлээ базааж байна. Бид өвлийн куртик, малгай, ороолт зэргийн үнэ болон бусад зүйлийг тодруулахаар "Нарантуул" олон улсын худалдааны төвийг зорилоо.

Урд хил хаалттай байсантай холбогдуулаад нэгж барааны үнэ өнгөрсөн жил нэмэгдэж ирж байсан бол энэ жилээс харьцангуй буурчээ. Худалдаа эрхлэгчид 2021 онд нэг куртикний тээврийн зардалд 12-15 мянган төгрөг төлж байсан бол энэ жил 2700-5700 болж буурсан гэв. 

Өвлийн хувцас хэрэглэлийн хувьд: 

-Өвлийн куртик 75.000-132.000 төгрөг 

-Бээлий-8000-13.000 төгрөг 

-Малгай-10.000-35.000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байгаа нь хаана ч байхгүй хямд үнэ гэж байв. 

Хэдийгээр "Нарантуул" ОУХТ-ийн бараа, бүтээгдэхүүн бусад газруудтай харьцуулахад хямд боловч иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас борлуулалт буурсан гэдгийг хэд хэдэн худалдаа эрхлэгч өгүүлж байлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.